Өнөөдөр 2026.05.18. Энэ оны 138 дахь өдөр бөгөөд он дуусахад 227 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 08 минутад мандаж, 20 цаг 29 минутад жаргана.
Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 16 хэм дулаан, шөнөдөө 3 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын музейн өдөр, ДОХ-ын эсрэг вакцины өдөр тохиож байна. Гаитид өнөөдөр Төрийн далбааны өдөр бол Сирид Багш нарын өдөр, Шри-Ланкад Ялалтын өдрийг тэмдэглэж байна.
Өнөөдөр Персийн суут сэтгэгч, яруу найрагч Омар Хаяам, Ромын пап II Иоанн Павел, Английн рок хөгжимчин Рик Уэйкман, Германы поп дуучин Сандра, Португалын хөлбөмбөгч Рикарду Карвалью, Аргентины жүжигчин, фото модель, дуучин Луисана Лопилато, "Биг Банг" хамтлагийн гишүүн, дуучин Теянг, Оросын уран гулгагч, олимпын алт, мөнгөн медальт Алина Загитова зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1963 оны энэ өдөр Улсын дуурь, бүжгийн театр П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар нээлтээ хийснээр Монголд хөгжмийн мэргэжлийн театр байгуулагджээ. МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөл Улсын Хөгжимт драмын театрыг Улсын драмын театр, Улсын дуурь, бүжгийн театр болгон өөрчилж, бие даасан хоёр театр байгуулах болсон юм.
1987 оны энэ өдөр БНМАУ, Бразил улстай дипломат харилцаа тогтоожээ.
2013 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг ИЗНН, МҮАН дэмжиж оролцох Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол Төрийн ордонд болов.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1388 оны энэ өдөр Буйр нуурын тулаан: Хятадын генерал Лан Юүгээр удирдуулсан цэргүүд Умард Юань улсын хаан Төгс Төмөр хааны цэргүүдийг буулган авав
1652 онд АНУ-ын Рөүд Айленд муж боолчлолыг хууль бус гэж үзсэн Умард Америкийн анхны муж болжээ
1804 онд Наполеон Бонапарт Францын Сенатын танхимд өөрийгөө эзэн хаан хэмээ зарлажээ
1912 оны энэ өдөр Энэтхэгийн кино урлагийн түүхэн дэх хамгийн анхны кино болох "Шре Пундалик" дэлгэцнээ гарчээ
1940 оны энэ өдөр фашистын цэргүүд Бельгийн нийслэл Брюсселийг эзлэн авчээ.
1943 оны энэ өдөр АНУ-ын Дээд шүүх япон гаралтай америкчуудын саналаа өгөх эрхийг хасах нь хууль бус гэж үзсэн байна.
1953 онд Дууны хурдыг давсан анхны эмэгтэйгээр Жеки Кохран тодров
1980 оны энэ өдөр АНУ-ын Вашингтон хотод орших Гэгээн Элена галт уул дэлбэрсний улмаас 57 хүн амиа алдан, улс, орон нутгийн төсөвт гурван тэрбум ам.долларын хохирол учрав.
1990 оны энэ өдөр ДЭМБ ижил хүйстэн байхыг сэтгэцийн өвчний жагсаалтаас хасжээ.
1995 оны энэ өдөр Жак Ширак Францын Ерөнхийлөгч болжээ.
2015 онд Өмнөд Америкийн Колумб улсын Сальгар тосгонд аадар борооны улмаас хөрс нурж 78 хүн амиа алдав
Өнөөдөр үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )