Францийн Ерөнхийлөгч Олланд “Гвинейд” айлчилна

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 28

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Бүгд Найрамдах Гвиней улсад баасан гарагт айлчлахаар болжээ. Тус улсад үхлийн “Эбола” вирус тархнаас хойш анх удаагаа барууны орны удирдагч ийнхүү айлчлахаар болсон байна. 1200 гаруй хүн Эбола вирусаас болж амиа алдсан Гвинейд Франц улсын зүгээс эрүүл мэндийн төв нээхэд тоног төхөөрөмжинд нь  зориулж 100 сая еврогийн тусламж үзүүлнэ гэдгээ амлаад байгаа. Ерөнхийлөгч Олланд Гвинейд хийх нэг өдрийн айлчлалын үеэрээ эрүүл мэндийн төвүүдэд очихоос гадна эбола вирусын талаарх дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцоно. Энэ айлчлалтай холбоотойгоор Парис хотын захиргаа Гвиней улс руу нийт 200 ортой хөдөлгөөнт эмнэлгийг илгээх төлөвлөгөөтэй байгаа аж.

А.Амартүвшин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top