Энэтхэг улс визний хугацааг сунгах болсноор АНУ, Австрали, Бразил, Герман, Япон зэрэг улсын жуулчид урт хугацаагаар тус улс уруу зорчих боломжтой боллоо. 43 улсын жуулчид орон нутгийн консулын газарт урт дараалал үүсгэх шаардлагагүй харин цахимаар визний мэдүүлгээ өгснөөр онгоцны буудал дээрээс визээ авах боломжийг бүрдүүлсэн байна. Энэтхэг улс нь 2012 онд 6,58 сая жуулчныг хүлээн авсан хэдий ч энэ нь Тайланд, Малайз гэх мэт Азийн орнуудтай харьцуулахад харьцангуй бага тоо юм. Аялал Жуулчлалын Яамны сайд Махеш Шарма дээрхи өөрчлөлтийг хийснээр аялал жуулчлалын салбар хөгжинө гэдэгт итгэлтэй байгаа ажээ. Энэтхэг өмнө нь 12 улсын жуулчдад л визний зөвшөөрөл өгдөг байсан ба гадаадын ихэнхи жуулчид визний мэдүүлэг өгснөөс хойш олон долоо хоногоор хүлээдэг байсан байна. Харин одоо энэ байдал байхгүй болж Энэтхэг улсын есөн том нисэх онгоцны буудлаас виз авах боломж нээгдсэн байна.
А.Амартүвшин
Сэтгэгдэл ( 1 )
монголчууд хамрагдаж байгаа юм болов уу..энэ шинэ журамд...бас байхгуй юу 8-|