Хонконгийн иргэд удирдагчдаа Бээжингийн оролцоотойгоор бус өөрсдөө бие дааж сонгохыг хүсэж байгаагаа илэрхийлэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулаад хоёр сарын нүүр үзээд байна. Эсэргүүцэгчид Хонконгийн Засгийн газрын байрыг бүслэхийг оролдсоноос цагдаа, босогчид хооронд мөргөлдөөн үүсчээ. Мянга мянган босогчид хөдөлгөөнийхөө билэг тэмдэг болон шүхэр барин цагдаа нарын эсрэг тэмцэж байсан бол хүчнийхэн тэдний нүүр үрүү халуун перц цацаж, бороохойдож байжээ.
Одоогийн байдлаар үймээнээс болж хоёр төв замыг хаагаад байгаа төдийгүй хэд хэдэн хүн гэмтэж, баривчлагдаад байгаа юм. Хоёр сарын турш үргэлжилж байгаа уг жагсаалын үеэр эсэргүүцэгчдийн хэрэглэж байсан майхныг цагдаа нар эвдэснээс жагсаал цар хүрээгээ улам тэлсэн юм. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд 100 гаруй хүнийг жагсаал цуглаан удирдсан, зохион байгуулсан гэж баривчилжээ.
А.Амар
Сэтгэгдэл ( 1 )
Ард иргэд дугаарын хязгааралт хийж өгөхийг хамгийн ихээр хүсэж байна.Өвлийн хувиар заавал байх шаардлагатай