Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны тухай инээдмийн кино удахгүй нээлтээ хийх байсан ч кибер халдлагад өртөөд байна. "Сони Пикчерс" компаний “Ярилцлага” нэртэй энэ киног нээлтээс нь өмнө цахим ертөнцөд цацсан хэрэгт Хойд Солонгосын тал эсрэг байр суурьтай байгаа аж. Хойд Солонгос дахь НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгчөөс кибер халдлагын талаар асуухад "Дайсагнасан бүх зүйл Хойд Солонгостай холбоотой болж таардаг. Зүгээр л хүлээгээд, харж байсан нь дээр" гэсэн хариу өгчээ.
Өнгөрсөн зургадугаар сард Хойд Солонгосын тал НҮБ болон АНУ-д уг киноны талаар гомдол мэдлүүлж байсан юм. Кинонд сэтгүүлчдийн дүрд тоглосон Сэф Рожеи болон Жемс Франко нар Ким Жон-унтай нөхөрсөг уулзалт хийдэг. Харин АНУ-ын Тагнуулын төв газар тэр хоёрт дарангуйлагчийг устгах тушаал өгдөг аж. Тиймээс энэ нь дайн, тероризмыг илт өөгшүүлсэн кино байна гэж Хойд Солонгосын тал мэдэгдсэн. Түүнчлэн АНУ, НҮБ-ыг уг киног хаах хэрэгтэй гэжээ. Гэсэн ч "Сони Пикчерс" “Ярилцлага киног хууль зөрчөөгүй гэж мэдэгдсээр байгаа юм.
"Ярилцлага" нэртэй уг кино нь жүжигчин Жэмс Франко, Сэф Роген нар тоглосон бөгөөд кинонд тэд Тагнуулын төв газрын тухай шоу нэвтрүүлэг хийхээр Пхеньянд очсноор тэдний шоуны галзуу фен нь Хойд Солонгосын "агуу удирдагч" болж байгаагаар үйл явдал эхэлдэг. Уг кинонд чөлөөт загварын үс засалттай Ким Чен Уныг бүдүүн, тамхи татдагаар харуулжээ.
А.Амар
Сэтгэгдэл ( 0 )