Орос газрын тос дамжуулах хоолойн төслөө зогсоолоо

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 02

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путин газрын тос дамжуулах хоолойг барих төслийг цуцлах болсоноо мэдэгдлээ. Харин энэ төслийн оронд Турк-Грекийн хил дээр байгалийн хийн хаб барих болно гэдгээ Турк дэх айлчлалынхаа үеэр мэдэгдсэн байна.

ОХУ-ын төрийн өмчит "Газпром" компаний санхүүжилттэй "Саф Стримийн" төлөвлөгөөнд Европын тал эсрэг байр суурьтай байгаад ноён Путин зэмлэжээ. Газрын тос дамжуулах хоолой нь Хар тэнгисийн доогуур явж, өмнөд болон төв Европ хүртэл баригдах байсан боловч Европын тал өөрийн эзэмшдэг байгалийн хийн үйлдвэрлэлд санаа зовж байгаагаа илэрхийлсэн аж.

2013 оны 10-р сард  Болгар улсад Саф Стримийн 930 км газрын тос дамжуулах хоолой барих бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Гэвч Европын Холбоо уг бүтээн байгуулалтын ажлыг өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байна гэсний үүднээс ажлыг түр зогсоосон юм. Энэ асуудалыг Оросын албаныхан цэвэр улс төрийн асуудал боллоо хэмээн буруушаажээ. Иймд газрын тос дамжуулах хоолойн төсөл хаагдсан гэж "Газпром" компаний тэргүүн Алексей Миллер мэдэгдлээ. 

ОХУ Турк-Грекийн хил дээр байгалийн хийн хаб барьснаар Европыг хийгээр хангах аж. "Газпром"-ын нийлүүлдэг байгалийн хийн 30 хувь нь Европд, харин 15 хувь нь Украйнаар дамждаг юм байна. Харин Орос, Турк улсууд нь худалдааны гол түншүүд төдийгүй ОХУ Туркийн талыг шаардлагатай хэмжээгээр нь байгалийн хийгээр хангадаг юм байна.

А.Амар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(150.129.141.171) 2014 оны 12 сарын 02

Газрын тосны биш хийн хоолой

0  |  0
Top