ОХУ-ын нутаг дэвсгэрт америк доллараар гүйлгээ хийхийг хориглох тухай хуулийг Төрийн Думд өргөн барьжээ. Энэ хуулийн төсөлд ОХУ-ын нутаг дэвсгэрт ам.доллар хадгалах, гүйлгээ хийхийг хориглохоор заасан байна.
Энэ хуулийг Төрийн Дум баталбал орос иргэд нэг жилийн дотор ОХУ-ын нутаг дэвсгэр дэх банкуудад байгаа долларын дансаа хааж, доллараа оросын мөнгөн тэмдэгт юм уу, еврогоор солиулах хэрэгтэй болох аж.
Энэ хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсгийн гишүүн, Либерал ардчилсан намын депутат Дегтярев Михаил “Энэ хуулийг зөрчсөн орос иргэдэд хуулийн дагуу хариуцлага тооцно” гэсэн байна. Харин гадаадад зорчих үедээ долларыг бэлэн бусаар авч явахыг зөвшөөрөх гэнэ.
Одоогоор хуулийн төслийг хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байна.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 3 )
Тэнэг Иванууд тэнэг л юм байна даа. Валюттай иргэд нь хохирох нь ээ одоо рублийн ханш унаад цаас болчихсон шүү дээ. Ноднин нэг ам доллар 30 байхад авсан орос одоо 52 рублээр ам доллар авах болсон үед цөөхөн доллар авах нь л дээ.
15-35 насныханд злориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗҮ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Том орны том шийдвэр байна манайх хэзээ нэг ингээд байж байх бол....