Тайландын угсаа залгамжлах хунтайж Маха Важиралонгкорн өөрийн эхнэр болон эхнэрийнхээ гэр бүл, төрөл төрөгсдийн хэргэм язгуурыг авч хаяжээ. Учир нь, эхнэрийнх нь төрөл төрөгсөд хээл хахуулийн хэрэгт холбогдон, шалгагдаж байгаа аж.
Хунтайжийн эхнэр Срирасми түүнтэй гэрлэснээр гүнж болсон бөгөөд гүнжийн гэр бүлийнхэн ч тодорхой хэмжээний хэргэм язгуур хүртээд байжээ. Гэвч эзэн хааны гэр бүлээс оноосон өндөр хэргэм зэргийг авлигын хэргээр гутааж орхисонд ханхүү өөрийн шийтгэлээ ийн оноосон бололтой. Срирасми гүнжийн төрөл төрөгсдөөс 19 хүн хээл хахуулийн хэрэгт холбогдож, цагдаагийнхэн хэдэн сая ам.доллараар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгийг нь битүүмжлээд байгаа аж. Шалгагдаж байгаа сэжигтнүүдийн дунд цагдаагийн дэслэгч генерал цолтой нэгэн ч байгаа гэнэ. Хунтайж Маха Важиралонгкорн бол 86 настай эзэн хаан Бумибол Адулядежийн дараа хаан ширээ залгамжлах том хүү нь юм.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 3 )
энэ хүнийг та нар тийм сайхан хүн гэж бодож байна уу??? ,,, үгүй л....
Harin tiin estoi iim hun baidag bol saihnaa ene turd bga 76 ehner ni neg zahiral baila gehed teriig ni boliulj chadah bolov uu estoi kkkkkkk
manai tord ene hun taij shig hun baidag bol saihanaa