Шотландын дасгалжуулагч хөлбөмбөгийн оддыг Монголоос хайж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 03

Шотландын хөлбөмбөгийн холбооны нэртэй дасгалжуулагч ирээдүйн хөлбөмбөгийн оддыг төрүүлэхээр Монголд ирэхээр болжээ. Тэрээр манай албаны хүмүүстэй залуусыг дасгалжуулах хэлэлцээ хийж, хөлбөмбөгийн хичээлээ заахаас гадна авьяаслаг тоглогчдыг эх орондоо сургах юм байна. Энэ талаар Шотландын хэвлэл мэдээлснийг бүрэн эхээр нь хүргэе.

Монгол Улс нь хөлбөмбөгийн амжилтаар дэлхийд хамгийн муу хөгжилтэй орнуудын тоонд эрэмбэлэгддэг. Гэвч энэ улс удахгүй залуу авьяастнуудаа хөлбөмбөгийн од болгохоор Шотландад илгээх нь. Шотландын хөлбөмбөгийн холбооны шүүгч, дасгалжуулагч Доналд Гиллис хүүхэд залуучуудад зориулсан цуврал хөтөлбөрөө зохион байгуулахаар ирэх нэгдүгээр сард 9700 км-ийн цаадах Монголын нийслэл Улаанбаатарыг зорих юм.

Орос, Хятадын дунд газар нутгийн хувьд түгжигдсэн, гурван сая хүн амтай Азийн энэ улс Шотландад ирээдүйн авьяасаа гаргах залуучуудыг илгээх үүрэгтэй. Дэлхийн хөлбөмбөгийн толгой байгууллага ФИФА-гийн эрэмбэлснээр Монгол Улс нь 194 дүгээрт бичигддэг байна. Энэ нь Шотланд улсаас 158 байраар хойно үзүүлэлт юм.

Монголын хөлбөмбөгийн баг нь 56 жилийн түүхэндээ олон улсын тэмцээнд ердөө есөн удаа ялалт байгуулж байжээ. Үндэсний баг нь хамгийн сүүлийн олон улсын тэмцээнд Укбекистанд 15-0, Малдивт 12-0 харьцаагаар ялагдсан.

Өвний улирал урт, маш хүйтэн, зуны улирал богино байдаг нь Монголын хөлбөмбөгийн лигийн долоон багт бэлтгэл хийхэд хүндээр тусдаг байна. ФИФА-гийн Ерөнхийлөгч Сепп Блаттер хүртэл “Монголд хөлбөмбөг тоглох амар зүйл биш” хэмээн ярьж байсан. Мөн өнгөрсөн зун Монголын хөлбөмбөгийн холбооны тэргүүн асан Б.Ганболд авлига авсан нь тогтоогдож ФИФА-гийн зүгээс таван жил хорих ял оноосон билээ.

ФИФА-гийн Ерөнхийлөгч Сепп Блаттер хүртэл “Монголд хөлбөмбөг тоглох амар зүйл биш” хэмээн ярьж байсан. Мөн өнгөрсөн зун Монголын хөлбөмбөгийн холбооны тэргүүн асан Б.Ганболд авлига авсан нь тогтоогдож ФИФА-гийн зүгээс таван жил хорих ял оноосон билээ.

Гэсэн хэдий ч Шотландын хөлбөмбөгийн холбооны бизнес хөгжлийн менежер Гиллис хоёр орон урт хугацааны бэлтгэлээс ихээхэн ашиг хүртэнэ хэмээн найдаж байна. Гиллис “Бид чадах бүхнээрээ туслахдаа баяртай байна. Энэ бол худалдааны ашиг харж буй хэрэг биш юм. Дасгалжуулалтын хөтөлбөрийн зорьж буй зүйл нь монголчууд ядаж л эрүүл мэндийнхээ төлөө гүйдэг болох явдал юм. Хэрвээ тэдний авьяаслаг тоглогчдоос Шотландад ирэх юм бол тэднийг сонирхох клубууд олдоно гэж бодож байна” хэмээн ярьжээ.

Шотланд нь дасгалжуулах хөтөлбөрөөрөө дэлхийд ихээхэн нэр хүндтэй. Алекс Фергусон, Жок Стэйн, Жөүс Моуринхо, Дэвид Мойэс, Андре Виллас-Боас, Брэндан Роджерс гээд олон алдартнууд тус улсын дасгалжуулагчийн боловсролыг эзэмшжээ.

Шотландын бизнесмэн Дэвид Скотс болон “Adventure Kicks” байгууллагын Мартин Мэйер нар улсынхаа багуудыг Монголд очихыг санаачилжээ.  41 настай Дэвид монголд худалдаа, соёлын аялалаар арваад жил зочилсон бөгөөд 2011 онд Шотландын хүндэт консул болжээ. Тэрээр Шотландын хөлбөмбөгийн холбоог дасгалжуулагч Гиллисыг Улаанбаатар луу явуулахыг ятгасан байна.

Дэвид энэ тухай ярихдаа “Монголд бөхчүүд нь алдартнууд байдаг. Тэд яг л рок одод шиг хүндлэгддэг. Харин хөлбөмбөг залуучуудын сонирхдог спорт юм. Шотландын хөлбөмбөгийн холбоо Доналд Гиллисыг явуулахаар шийдсэн. Тэрээр өөрийнхөө хөтөлбөрүүдийг Монголын холбогдох албаныханд танилцуулж хэлэлцээ хийх юм. Монголд боломж их бий” хэмээн ярьжээ.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
olloo(103.229.121.116) 2014 оны 12 сарын 03

fifa shuuh bolson uu, orchuulgyn aldaa yu?

0  |  0
Top