ДНХ-ийн бүтцийг нээсэн эрдэмтэн Нобелийн шагналаа зарна

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 03

Дэлхийн хамгийн алдартай эрдэмтдийн нэг Жэймс Уатсон Нобелийн шагналаа дуудлага худалдаагаар зарахаар болжээ. Тэрээр шагналаа худалдах нь түүнийг арьс өнгөөр ялгаварлагч биш гэдгийг нотлох бөгөөд олон нийтийн амьдралд эргэн очиход туслана хэмээн үзжээ.

86 настай Жэймс Уатсон өөрийн багийн хамт ДНХ-ийн давхар ороомог бүтцийг нээснийхээ төлөө 1962 онд Нобелийн шагналаар авчээ. Тэрээр 2007 онд “Sunday Times”-т ярилцлага өгөхдөө хар арьст хүмүүс цагаан арьстнуудаас сэтгэн бодох чадвараараа муу хэмээн ярьснаар арьс өнгөөр ялгаварлагч гэгч нэр зүүхэд хүргэсэн байна. Энэ мөчөөс хойш Жэймс Уатсонд хүмүүс тааламжгүй хандах болсон бөгөөд компаниуд ч түүнийг зөвлөлийн гишүүнээсээ халж эхэлжээ.

Тэрээр хүмүүсээс тийм зүйл ярьсандаа уучлал хүссэн боловч амжилт олоогүй бөгөөд нэр хүнд нь улам бүр унасаар байгаа аж.

Жэймс Уатсон Нобелийн шагналаа Кристис дуудлага худалдаагаар энэ долоо хоногт худалдах бөгөөд 2.5 сая ам.доллараас эхлэн дуудах аж. Тэрээр олсон мөнгөө академик хүрээлэнгүүд болон буяны байгууллагад хандивлах юм байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top