Конгрессын гишүүний шадар туслах Ерөнхийлөгч Барак Обамагийн охидыг шүүмжилснийхээ төлөө ажлаасаа халагджээ. Сенатч Стефен Финчерийн харилцаа холбооны туслах Элизабет Лаутен өнгөрсөн долоо хоногт Цагаан ордонд болсон цацагт хяруулаас уучлалт гуйх арга хэмжээний үеэр Малия болон Саша Обама нарыг хурцаар шүүмжилсэн нь шуугиан дэгдээсэн юм.
Тэрээр Талархлын баяраар Ерөнхийлөгчийн жил бүр уламжлан явуулдаг арга хэмжээний үеэр охидыг хэт энгийн хувцасласан бөгөөд мөрөө хавчин зогссон, нүдээ эргэлдүүлэн хүмүүстэй мэндчилсэн зэргээр шүүмжилсэн байна.
Элизабет Лаутен “ерөнхийлөгчийн охид өөрсдийн үүргээ хүндэтгэх хэрэгтэй. Эцэг эх чинь албан тушаалаа хүндэлдэггүйтэй адил байх хэрэггүй бөгөөд өөрсдийгөө боловсруулах хэрэгтэй” хэмээн хурцаар шүүмжлэн Фэйсбүүктээ бичсэн нь Америкийн нийгмийн сүлжээнд ихээхэн маргаан дэгдээжээ.
Тэрээр өөрийнхөө бичсэн зүйлийг утсгаж, уучлал хүссэн ч ажлаасаа халагджээ. Харин түүний яг ямар шалтгаанаар халсныг Финчерийн албаныхан мэдээлэхээс татгалзсан байна. Цагаан ордон ч энэ үйл явдлын талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )