Украйн гадаадын гурван иргэнийг сайдаар томиллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 03

Украйны парламент шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ баталлаа. Гэтэл энэ бүтэц бүрэлдэхүүн дунд гадаадын гурван иргэн байсныг олон улс шүүмжилжээ. Тэдгээр гурван иргэн сайдын албан тушаалаа хүлээн авахын тулд тангараг өргөсөн өдөртөө Украйны иргэншилтэй болсон аж.

Ерөнхийлөгч Петро Порошенко Гүржийн Александр Квиташвили, АНУ-ын Натали Жареско болон Литвийн Айварас Абромавикиус нарт санал хураахаас хэдхэн цагийн өмнө Украйны иргэншил олгожээ.

“Украйнд маш хүнд нөхцөл байдал ирээд байна. Оросын түрэмгийллийн энэ үед бид эрс шинэчлэл хийж авлигатай тэмцэнэ. Шинэчлэлийн бүх шийдлүүд Засгийн газарт бий” хэмээн Порошенко мэдэгджээ. Тэрээр “Энэхүү шийдвэр нь шинэ Засгийн газарт нэр дэвшигчдийг зөвхөн Украйнаас бус хилийн чанадаас хайна гэсэн үг юм” хэмээн тодотгосон байна.

Александр Квиташвили Эрүүл мэндийн сайдаар томилогджээ. Тэрээр 2008-2010 онд эх орон Гүржид мөн энэ албыг эрхэлж байжээ. Харин АНУ-ын Төрийн Департментад хориод жил  санхүүгийн алба хашсан Натали Жареско Сангийн сайдаар сонгогдсон бол Айварас Абромавикиус Эдийн засгийн сайд болжээ.

Украйн олон улсын зээлдүүлэгчдэд эдийн засгаа сэргээх хөтөлбөрт их хэмжээний хөрөнгө оруулалт хийх санал тавиад байгаа юм.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
маш зөв(27.123.214.114) 2014 оны 12 сарын 04

Манайд яг тохирно

0  |  0
Монгол(27.123.214.114) 2014 оны 12 сарын 04

Маш зөв. Авлигын сүлжээнд орж мафийн шинжтэй болчихсон манайх шиг улсад харин ч тохирно шүү

0  |  0
zuv bna(178.192.168.128) 2014 оны 12 сарын 04

ene cnini manaid heregjuulj ehelbel harin zugeer yum bishuu

0  |  0
Zochin(89.82.89.190) 2014 оны 12 сарын 03

Harinch uhaantai chiidej chadahgui ymnuudaar tsag hugtsaa alduulj hohirch baihaar ene bol zuv songolt

0  |  0
зочин(103.229.120.152) 2014 оны 12 сарын 03

УКРАЙН ҮНДСЭДЭЭ СҮРЙРЧ БАЙГААГ ХАРУУЛЖ БАЙНА. ГАДНЫ НӨЛӨӨНД ИНГЭТЛЭЭ ОРЖЭЭ. ГҮРЖИЙН ГЭЭД БАЙГААЧУУЛ БҮГД АМЕРИКИЙН ТӨЛӨӨНИЙ ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ. УКРАЙН ӨӨРИЙГӨӨ АВААД ЯВЧИХ БОЛОВСОН ХҮЧИН УГ НЬ БИЙ.

0  |  0
Top