Парагвай: Эмэгтэйг шулам хэмээн амьдаар нь шатаажээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 03

Парагвайн нийслэлээс 300 км-т орших Тахехий тосгонд 45 настай эмэгтэй Адольфина Окампосыг шулам хэмээн цээрлүүлсэн жигшүүрт хэрэг гарчээ. Тосгоны оршин суугчид эмэгтэйг модон шонд хүлээд нум сумаар харвасны дараа амьдаар нь шатаасан байна.

Энэ хэргийг мөрдөн шалгасан цагдаагийнхан тосгоны оршин суугчид эмэгтэйг хараал хийдэг шулам гэснээр тосгоны ахлагч ийн цээрлүүлэх шийдвэр гаргасныг тогтоожээ. Улмаар арван хүнийг аллагад буруутган баривчлахад тэд ч эмэгтэйн амийг хөнөөснөө хүлээсэн байна.

НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан агентлагийн илтгэлд бичсэнээр өнөөдөр хөгжиж байгаа орнуудад хэдэн мянган хүн мухар сүсэгт итгэсэн ийм асуудалтай тулгардаг гэнэ. Ийнхүү орчин үеийн ертөнцөд зарим газарт яг л Африкийн зэрлэг омог шиг шуламтай тэмцэх явдал байсаар байгаа гэжээ.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.21.196) 2014 оны 12 сарын 03

Монголд байгаа шуламнуудыг бүгдийн шатаах юм сан. Даварцан гичийнүүд

0  |  0
Top