Хойд Солонгосын удирдагчтай адил нэр өгөхийг хоригложээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 04

БНАСАУ-д иргэдийг төрийн тэргүүн Ким Чен Уны нэрийг ашиглахыг хориглосон захирамж гаргажээ. Энэ бол Хойд Солонгосыг гурван үеэрээ захирч буй Ким-үүдийг өргөмжлөн шүтүүлэн хамгийн сүүлийн оролдлого юм хэмээн барууныхан үзэж байна.

Тус улсад удирдагчийнхаа нэрээр хүүхдүүдээ нэрлэх тохиолдол олон байдаг байна. Харин төрийн зүгээс их удирдагчийн нэрийг эгэл хүмүүс авах ёсгүй хэмээн үзжээ. Тиймээс шинэ захирамжийн дагуу Ким Чен Ун нэртэй иргэдийн нэрийг сольж, шинээр төрсний гэрчилгээ олгохоор болсон байна.

БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч, өнөөгийн удирдагчийн өвөө Ким Ир Сений нэрийг хүүхэддээ өгдөг хүн өнөөдөр ч цөөнгүй байдаг аж.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top