ОХУ-ын эдийн засгийн өсөлт буурснаар ирэх онд хүндхэн жилийг өнгөрүүлнэ гэж Дэлхийн банкны ээлжит тайланд тэмдэглэжээ.
ОХУ-ын эдийн засгийн өсөлт 2015 онд 0.3 хувьтай байх аж. Уг өсөлт урьдчилсан төсөөллөөс доогуур байгаа шалтгаан нь олон улсын бирж дээрх нефтийн үнэ буурсан, барууны орнууд ОХУ-д хориг арга хэмжээ авсан, дотоодын хэрэглээ буурсан зэргээс болсон гэж тус тайланд тэмдэглэсэн байна. 2012 онд эдийн засгийн өсөлт нь 3.4 хувьтай байсан бол өнгөрсөн онд мөн 1.3 хувь болон буурсан аж.Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 1.2-оос 0.8 хувь хүртэл буурна хэмээн үзэж байна.
Европ, АНУ-ын зүгээс Орост эдийн засгийн хэд хэдэн хориг арга хэмжээ тавьсан. Москва Зүүн Украйны асуудлаас болж тэдэнтэй харилцаагаа муутгасанд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийн хүчирхэг гүрэн Хятадтай илүү дотно харилцаатай болж байгааг шинжээчид тэмдэглэж байна.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 1 )
Орос дампуурах Монголд ашигтай бидэнд боломж гарч байна даа ашиглах хэрэгтэй ганзагчидаа дахиад ганзаг зөөх боломж гарч байна шүү. Одоо рубль жорлонгийн цаас болж ханш нь хамгийн их хурдацтай унаж байгаа валют болсон