Япон жижиг гариг судлах сансрын хөлөг хөөргөлөө

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 04

Японы сансрын агентлаг жижиг гаригуудыг судалж, нарны системийг хэрхэн бий болсныг тайлбарлах зорилго бүхий "Хаяабуса 2" сансрын хөлгөө хөөргөлөө. Ойролцоогоор хөргөгчний хэмжээтэй, тэсрэх сумаар тоноглогдсон сансрын төхөөрөмж нь тус улсын сансар судлалын зургаан жилийн төлөвлөгөөт ажлын томоохон хэсэг юм.

Япон 2010 онд жижиг гаргуудын чулууны хэлтэрхийнүүдээс дэлхийд авчрах зорилгоор анх Хаяабуса хөлгийг хөөргөж байв. Харин Хаяабуса 2 хөлөг нь үүнээс  илүү ихийг хийх даалгавартай гэжээ. Төлөвлөгөө ёсоор хөлөг Ангараг гариг, дэлхийн хоёрын дунд орших нарны орбитоос 1999 JU3 нэрт жижиг гаригт газардаж долоон сарын турш ажиллах аж. Харин буцаж ирээд 18 сарыг судалгааны лабораторид өнгөрөөх аж.

260 сая ам.доллараар бүтсэн тус хөлөг ион хөдөлгүүрээр ажилладаг бөгөөд энэ нь эрчим хүчийг хурдан хугацаанд хийн хэлбэрт оруулдаг хөдөлгүүр аж. Ион хөдөлгүүр хөлгийг асар хурдтай болгодог бөгөөд секундэд 30-40 км хурдлах боломжтой болсон байна. "Хаяабуса 2" хөлөг нь нийтдээ таван тэрбум км урт замыг туулах тул өндөр хурд шаардлагатай гэнэ.   

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top