НАТО Монголоор дамжуулж ОХУ-д заналхийлэх үү

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 04

Ийм нэртэй  мэдээ өнгөрсөн долоо хоногт Оросын нэгэн сайт дээр гарсан юм.  

“Энэ долоо хоногт НАТО-гийн албаныхан Улаанбаатарт айлчиллаа. Тэдний энэхүү айлчлал НАТО болон Монголын ШУА-аас хамтран хэрэгжүүлж байгаа  “Энх тайван, аюулгүй байдлын төлөө шинжлэх ухаан” хөтөлбөрийн  хүрээнийх гэж мэдээлж байна.  Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хоёр тал бүр 2012 онд хэлэлцэж шийдвэрлэжээ. Харин энэ хөтөлбөр нь ямар учир  зорилготой болохыг талууд мэдээлээгүй юм.

Саяхан Монголын ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн нээлттэй хаалганы өдөр зохион байгуулав. Тэрхүү өдөрлөгт янз бүрийн байгууллагын 50 орчим төлөөлөгчид оролцсоны дотор НАТО-гийн албаныхан түүнчлэн НАТО-гийн гишүүн орнуудын Элчин сайдын яамны дипломат ажилтнууд, Монголын Батлан хамгаалах яам, ШУА-ийн гадаад харилцаа,  эдийн засгийн хамтын ажиллагааны мэргэжилтнүүд байлцсан хэмээн тус улсын мэдээллийн МОНЦАМЭ агентлаг мэдээлжээ” хэмээн дээрх мэдээнд  дурдсан байна.

П.Булган

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганболд(103.229.120.35) 2014 оны 12 сарын 06

Энэ мэдээлэл хир бодитой юм бол. Үүийг хэн гэгч хаанаас, ямар эх үүсвэр ашиглан тараасан бэ? Тагнуул болон цагдаагийн байгууллага сайтар шалган, үнэн зөвийг тогтоох ёстой. Бидний монголчууд мхөнхийн хоёр хөрштэй. Тэр тусмаа Монголын тусгаар тогтнол, 1921 болон 1939, 1945 онуудад бидний эрх чөлөө, газар нутгийн бүрэн бүтэн байдалд хэзээ ч мартагдашгүй туслалцаа үзүүлсэн ОХУ-н туслалцааг мартаж, манай хоёр орны дипломат харилцаанд сэв суулгаж болзошгүй ийм мэдээлэл тараасан хувь хүн, байгууллага, электрон сайтуудын удирдлагад хариуцлага тооцох ёстой шүү

0  |  0
dorj(31.209.233.248) 2014 оны 12 сарын 05

zanalhiilsen gej haana bnaa?setguulchee!jiriin l neg medee bna shdee

0  |  0
Айнур(202.179.11.202) 2014 оны 12 сарын 04

Юу болоод бна. ЗХУ Монгол улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан даа. Бид мартах ёсгуй! Битгий хорон санаагаар ундэслэлгуй мэдээ тараа!!!!

0  |  0
Top