Америкийн 17 муж улс Обамаг шүүхэд өгчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 05

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хууль бус цагаачдын талаар хууль бус зарлиг гаргалаа хэмээн тус улсын 17 муж улс Холбооны засгийн газрыг шүүхэд өгсөн байна.

Цагаан ордны тэргүүн өнгөрсөн арваннэгдүгээр сарын эцсээр зарлиг гаргаж тус улсад хууль бусаар амьдарч байсан дөрвөн сая цагаачийг хууль ёсны болгохоор шийдвэрлэсэн юм.

Мужийн эрх баригчдын үзэж байгаагаар бол Барак Обама тус улсын Үндсэн хуулийг зөрчсөн учраас Шүүх энэ зарлигт хориг тавих ёстой гэнэ. Ерөнхийлөгчийн энэ шийдвэр нь тус улсын өмнөд нутагт хүмүүнлэгийн хямрал нүүрлүүлж магадгүй гэж мужийн захирагч нар түгшиж байгаа юм.

“Ерөнхийлөгч Конгрессын гаргасан хуулийг биелүүлэх, өөрийн албан үүргээ хэрэгжүүлэхээс татгалзсан хэрэг боллоо. Цагаачлалын асуудлыг ингэж шийдэх эрх түүний бүрэн эрхэд байхгүй” хэмээн Техас мужийн ерөнхий прокурор Грег Эбботт хэлсэн байна.

Зарлигт АНУ-д таваас доошгүй жил амьдарч байгаа цагаач иргэдэд америкт байнга оршин суух зөвшөөрөл олгохоор заасан юм байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 12 сарын 05

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top