Израйльд олон сая тонн газрын тос асгарчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 05

Израилийн өмнөд хэсэгт, Иорданы хилээс холгүй орших газар газрын тос дамжуулах хоолойноос хэдэн сая тонн газрын тос асгарсан үйлдвэрийн осол гарчээ. Тодруулбал, энэ сарын 3-ны орой газрын тос дамжуулах хоолойд гэмтэл гарсан гэнэ. Ослын улмаас 80 хүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэд маш ихээр асгарсан газрын тосны улмаас амьсгалж чадахгүй байсан аж. Газрын тос асгарсан бүс нутгийн байгаль орчныг сэргээн засварлахад олон сар, магадгүй хэдэн жил ч шаардагдах юм.

153 бээр үргэлжлэх уг газрын тос дамжуулах хоолой нь Газар дундын тэнгисийн эргээс өмнө зүгт орших Ашеклон хэмээх боомт хоттой холбогддог. 1960-аад онд ашиглалтад оруулсан энэ хоолой Иранаас Европ руу газрын тос тээвэрлэх гол шугам ажээ. Гэхдээ 1979 оны Ираны хувьсгалын дараа Израйльчууд энэ хоолойг түлхүү ашиглах болжээ.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top