Аль-Кайда Америкийн иргэнийг цаазална гэж сүрдүүлэв

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 05

2013 оны есдүгээр сард Йемений нийслэл Сана хотод хулгайлагдсан, 33 настай, Америкийн иргэн Люк Сомерсыг террорист “Аль-Кайда” байгууллагын гишүүд цаазална гэж сүрдүүлжээ. Сомарс болон түүнийг хулгайлсан хүмүүсийн бичлэгийн лхагва гарагт интернэтэд байрлуулсан байна.

Өөрийг нь барьцаалснаас хойш жил гаруй хугацаа өнгөрснийг Сомарс бичлэгт сануулжээ. “Энэ байдлаас гаргаж чадах ямар ч тусламжийг би хүлээн авна. Миний амь нас аюулд орсон гэдэгт итгэлтэй байна. Ямар нэг зүйл хийх боломжтой бол түүнийгээ хийхийг би хүсч байна. Маш их баярлалаа” гэж тэрбээр хэлжээ. Хэрэв АНУ-ын эрх баригчид шаардлагыг нь гурав хоногийн дотор биелүүлэхгүй бол Сомарсыг “зугтах аргагүй хувь тавилан” хүлээж байгаа гэж босогчид мэдэгдсэн байна. Гэхдээ чухам юу хүсч буйгаа террористууд тодорхой дурдаагүй байна.

АНУ-ын тусгайгийнхан урьд нь Сомерсыг суллахыг оролдсон боловч түүнийг өөр газар шилжүүлж амжсан байжээ.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top