Шилэн саванд байсан зуун ширхэг тархийг хулгайлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 05

АНУ-ын Остин дахь Техасын их сургуулийн Амьтны нөөцийн төвд хулгай оржээ. Хулгайчид 100 ширхэг шилэн савтай тархи аваад ор сураггүй алга болсон байна. Хэвлэлийнхний мэдээлж буйгаар алдагдсан тархины нэг нь цуврал алуурчин Чарльз Уитмэнийх байж болзошгүй гэнэ. Ч.Уитмэн нь Америкийн тэнгисийн цэрэгт байсан бөгөөд 1966 онд болсон буудалцааны үеэр 16 хүний аминд хүрсний дотор ээж нь, эхнэр нь байсан юм. Психологийн профессор Тим Шаллерт хулгайн хэрэг гарсанд гүнээ харамсаж байгаа ч яг ямар учир шалтгааны улмаас шингэнээр дүүргэсэн шилэн саванд хадгалж байсан хүнийг тархийг ийм олноор нь хулгайлсан учрыг ойлгохгүй байгаа гэнэ. Тэгвэл профессор Лоуренс Кормак тархины хулгайчдыг саваагүй залуус гэж дүгнээд бусдыг чадах, дөнгөх санаатай байж магадгүй гэж тайлбарлажээ.

Ямартай ч их сургуулийн зүгээс тархины эрэлд гарахаар болсон бөгөөд талийгчдын хамгийн чухал эрхтэнд хүндэтгэлтэй хандахыг хулгайч нарт анхаарууллаа. Тэдгээр тархины цуглуулгыг анатоми, биологийн хичээлд үзүүлэн болгон ашигладаг сургалтын материалын зарчмаар хэрэглэдэг байжээ.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top