Хүн төрөлхтний амьдрал байж болзошгүй хэмээн хамгийн ихээр найдан судалж буй Ангараг гарагаас манай гарагт унасан солирт хийсэн шинжилгээний дүнг эрдэмтэд танилцуулж, Улаан нүдэн гараг дээр эрт цагт амьдрал байсныг баталсан байна. Мороккогийн Тиссинт хотоос 30 бээрийн зайд гурван жил хагасын өмнө унасан солирт амьдрал бүрдүүлэгч хамгийн чухал бодис болох нүүрстөрөгчийн агууламж илэрсэн байна. Швейцарийн Холбооны технологийн хүрээлэнгийн Дэлхий, гараг эрхэсийн шинжлэх ухааны лабораторийн захирал доктор Филиппе Гиллетийн мэдээлснээр солирт агуулагдаж буй нүүрстөрөгч бол түүний биологийн үүсэлтэйн баталгаа бөгөөд Ангараг гарагт нэгэн цагт шингэнээр баялаг амьдрал цэцэглэсэн газар байсны гол нотолгоо гэнэ.
Эрдэмтдийн таамаглаж буйгаар Улаан нүдэн газар солирын цохилтод өртөх үеэр Мороккогийн солир эх газраас тасарч манай дэлхий дээр унасан байна. Тэгэхээр солирын эх биеийг гарагийн гадаргуугаас салахаас өмнө биологийн үүслийг бүрдүүлэгч шингэн органик нэгдэлтэй хэдийнэ урвалд орсон байсан гэх дүгнэлтийг хийж болох аж. Уг бодисыг нь дэлхийн бодисуудтай харьцуулж үзэхэд химийн бүрдлээрээ нүүрс, агаар мандал дахь нүүрстөрөгчтэй яг ижил байгаа нь ч гайхмаар хэрэг юм.Ангараг гараг нь 3.5 тэрбум жилийн өмнө манай дэлхийтэй тун төстэй байсан аж.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 2 )
Тэгвэл бид түүнийг сөнөөчихд энд ирсэн байхнээ
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮