Оросын эсрэг ухуулгыг орос хэл дээр явуулах стратеги боловсруулахыг шаардав

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 06

АНУ-ын Конгресс нь Оросын байр суурийг шүүмжилсэн ээлжит тогтоол гаргалаа. Энэ тогтоолоор Америкийн хууль тогтоогчид Украйны Ерөнхийлөгч Порошенког дэмжиж байгаагаа мэдэгдээд Орос Крымийн хойгийн эзэлсэн Донбассын салан тусгаарлагчдыг зэвсэг, мөнгөөр дэмжиж байгааг хатуу шүүмжилсэн байна. Мөн Оросын байр суурийг шүүмжлэн ухуулсан  мэдээллийг орос хэл дээр цацах шинэ стратеги боловсруулахыг Ерөнхийлөгч Обама, Төрийн Департаментад уриалсан байна. Өөрөөр хэлбэл мэдээллийн дайныг илүү боловсронгуй  бөгөөд үр дүнтэй болгохын тулд орос хэлтэй иргэд олноор амьдардаг орнуудаад Оросыг байр суурийг шүүмжилсэн мэдээлэл цацах хэрэгтэй гэж үзжээ. Мөн шинэ стратеги дээр түшиглэн “Америкийн дуу хоолой”, “Эрх чөлөө” радио станцуудын байр суурийг бэхжүүлэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 12 сарын 07

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top