АНУ-ын Конгресс 2015 оны батлан хамгаалах төсвийг баталлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 06

АНУ-ын Конгресс 2015 оны батлан хамгаалахын төсвийг 585 тэрбум ам.доллараар баталлаа. Батлагдсан төсвөөр 521,3 тэрбум ам.долларыг Батлан хамгаалах яамны цэрэг дайны төслүүд ба цөмийн зэвсгийн бүрэн бүтэн байдлыг хангаж байдаг Эрчим хүчний яамны ажилд зарцуулна. Ахин 63,7 тэрбум ам.долларыг Афганистан, Сири, Ирак дахь байлдааны ажиллагаанд зарцуулдагадан. Нэмж 5 тэрбум ам.долларыг “Исламын улс” бүлэглэлийн эсрэг агаараас цохилт өгөхөөр зарцуулахаар болжээ.

Үүнээс гадна батлан хамгаалахын төсвийн хуулинд Оросын пуужингийн РД-180 хөдөлгүүр худалдан авахыг хориглосон заалт оруулсан байна. Энэ хөдөлгүүрийг ашиглан америкчууд иргэний төдийгүй цэргийн зориулалттай хиймэл дагуулыг сансарт хөөргөж байсан. Конгрессийн зарим гишүүд ийм байдлыг эрс шүүмжилж Америкийн Үндэсний аюулгүй байдал орос технологиос хамааралтай болох ёсгүй гэж үзжээ. Мөн өөрийн гэсэн хөдөлгүүр боловсруулахад 220 сая ам.доллар гаргаж өгөхөөр болжээ.

АНУ-ын санхүүгийн жил аравдугаар сарын 1-нд эхэлдэг ч ардчилсан намынхан ба бүгд найрамдахчууд хоорондын зөрчлөөс болж 2015 оны төсвийг баталаж чадаагүй яваа юм. Иймд Засгийн газар нь түр санхүүжилтийн тухай тогтоол дээр үндэслэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ тогтоолын үйлчлэх хугацаа нь энэ сарын 11-нд дуусна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top