БНХАУ-ын Аюулгүйн албаны дарга асан Жоу Юнканыг авлигын хэргээр баривчилжээ. Түүнийг баривчилсны дараа Коммунист намаас нь хөөснийг мөн мэдээлсэн байна. Хятадын шүүх засаглалын дээд байгууллагын мэдээлснээр Жоу Юнканы эсрэг авлигын хэргийг албан ёсоор нээсэн гэжээ. Хоёр жилийн өмнө тэтгэвэрт гарахаасаа өмнө Жоу Юнкан нь Дотоод аюулгүй байдлын даргаар ажиллаж байсан юм.
Түүний олон хамсаатан, найз нөхөд нь ч мөн өнгөрсөн хоёр жилд авлигын хэргээр баривчлагдсан билээ. БНХАУ-ын дарга Ши Жинпин авлигатай тэмцэх үндэсний бодлогыг хэрэгжүүлснээр нам, төрийн өндөр албан тушаалтнуудыг сайтар шалгах болсон байна.
Далан настай Жоу Юнканыг их хэмжээний авлига авснаас гадна нам, төрийн нууцыг задруулсан, олон эмэгтэйтэй завхайрч төрийн албаны нэр хүндийг унагаасан зэрэг хэргүүдэд байруутгаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 8 )
manaikhan khytad shig baij chadval ulsaa khogjino gedgiig medej baigaa bolovch khusekhgui l dee . khytadiinkhaar bolbol manaid amid khun barag uldekhgui biz...
76Bugd ybah bhi da zailuul
Manaih ene jishgeer ajillamaar yum.Ard tumnii hurungunuus idej bayjsan,avilga avsan humuusee hezee ingej barivchilj,hariutslaga huleelgeh gej bainaa???????????
Manaid neg iim udirdagch heregtei bgaa um daa. Ene gishuudiin buren erhiig hyazgaarlah heregtei um bgaan.
Манай сайд гишүүдийг ингэдэг удирдагч гарч ирдэггүй юм байх даа