Чилийн цагдаа нар Зул сарын гацуурны чимэглэл дотор марихуан нууж байсан 50 настай эмэгтэйг баривчилжээ. Сэжигтэн 1,5 метр өндөртэй гацууранд 29 уут марихуан нууж байсан бөгөөд цагдаа нар хар тамхины хууль бус наймаанаас олсон байж болзошгүй 250 мянган песо буюу 4000 долларыг нь хураасан байна.
Мөн үнэт эрдэнэсээ хамгаалахын тулд гар аргаар үйлдвэрлэсэн бууг гэртээ хадгалж байсныг нь мөрдөн байцаалтын явцад тогтоожээ. Зул сарын баяр ойртож буйтай холбогдуулан хууль бус наймаа газар авсаныг цагдаа нар сануулж байна.
Сэтгэгдэл ( 0 )