Голланд, Энэтхэг улсад бүртгэгдээд буй “H5N8” гэх шувууны ханиад Канадад бүртгэгдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Канадын хойд хэсгийн Чилливак, Аббостфорд хотын шувууны хоёр фермд “H5N8” бүртгэгдсэн байна. Тус фермүүдэд нийт 18000 шувуу байснаас 6200 шувуу өвчилсөн тухай албаны хүмүүс мэдээллээ. Хотын удирдлагууд шувууны ханиад бүртгэгдсэн шувууны фермүүдийн үйл ажиллагааг хэсэг хугацаанд зогсоож, хөл хорио тогтоосон байна. Өнгөрсөн жил шувууны ханиадаас болж тус хоёр улс сая гаруй тахиа, галууг устгалд оруулж байжээ. Өнгөрсөн сарын дундуур Энэтхэгийн нэгэн фермд ажилладаг бүсгүй шувууны ханиадын улмаас амиа алдсан юм. “H5N8” бүртгэгдсний дараа дэлхий нийтээрээ 50 мянга орчим тахиа, галуу устгаад байна.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )