Европын холбооны удирдлагууд ОХУ-ын Ерөнхийлөгч Путин болон Засгийн газартай нь хэлэлцээр хийж, найрамдахад бэлэн гэдгээ уламжлав. Энэ тухай Евро парламентын тэргүүн Мартин Шульц “AFP” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр дурджээ. Тэрбээр “Европын холбоо Оростой харилцаагаа сайжруулахад бэлэн байна. Орос ярилцахыг хүсч, хэлэлцээрийн ширээний ард суувал тохиролцож болно” гэж хэлжээ. Европын холбоо өнгөрсөн гуравдугаар сард Украйны зүүн хязгаарт болж буй мөргөлдөөн зөрчилдөөнийг Орос зохион байгуулсан хэмээн мэдэгдэж, гишүүнчлэлийн эрхийг нь цуцалсан билээ. Энэхүү үйл явдлын улмаас Европын холбоо, Оросын харилцаа муудсан юм. Мөн Латвийн Ерөнхий сайд Лаймдота Страуюма Европын холбооны хүсэлтийг Оросын удирдлагууд хүлээн авахыг хүсч буйгаа мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )