Орос, Энэтхэг хамтран сөнөөгч онгоц бүтээнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 07

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэх долоо хоногт Энэтхэг улсад хоёр өдрийн төрийн айлчлал хийхээр болжээ. Айлчлалын хүрээнд хоёр улсын хооронд 15-20 гэрээнд гарын үсэг зурагдах гэнэ. Түүнчлэн эдгээр хэлэлцээрүүд батлан хамгаалах, цөмийн эрчим хүч, гааль, банкны салбарыг хамаарна гэж Засгийн газрын эх сурвалжууд мэдээлсэн байна.

Мөн Арванхоёрдугаар сарын 10-нд Энэтхэг улсад Энэтхэг ОХУ-ын хамтарсан дээд хэмжээний 15 дахь удаагийн уулзалт болох аж. Үүний зэрэгцээ байгалийн хий дамжуулах хоолой, Куданкуламын атомын цахилгаан станцын гурав, дөрөвдүгээр нэгжийг барих асуудал хөндөгдөхөөр болжээ.

Энэтхэгт хэрэглэдэг цэргийн тоног төхөөрөмжийн 60-70 хувийг Оросоос нийлүүлдэг бөгөөд тус улсын хувьд Москва цаашид ч батлан хамгаалахын томоохон түнш хэвээр үлдэх төлөвтэй байгаа юм. Тиймээс энэ удаагийн айлчлалаар хоёр улсын батлан хамгаалахын салбар хамтран тав дахь үеийн сөнөөгч онгоц бүтээх хөтөлбөр гарын үсэг зурахаар болсон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top