Английн угсаа залгамжлагч ханхүү, Кембрижийн гүн Уильям, гүнж Кейт Миддлтон нар АНУ-ын нийслэл Вашингтон хотод анхны айлчлалаа хийсэн тухай Цагаан ордноос мэдээлсэн байна. Тэрээр гурван өдрийн айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Обаматай уулзаж ярилцсан бөгөөд байгаль орчны гамшгийн эсрэг хунтайжийн санаачилсан ажлыг Обама талархан хүлээн авчээ.
Мөн ханхүү Уильям Дэлхийн банкнаас санаачилсан Зэрлэг амьтдын хууль бус наймаатай тэмцэх талаар илтгэл тавих юм байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Лондон хотноо болсон Олон улсын бага хурлын үеэр хунтайж Чарльз болон ханхүү Уильям нар Зэрлэг ан амьтны хууль бус худалдааны эсрэг тэмцэх тухай тунхаг бичигт гарын үсэг зурсан билээ.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч үүнийг АНУ, Их Британи хоорондын харилцааг сайжруулах онцгой алхам гэж мэдэгджээ. 2011 онд Ерөнхийлөгч Обама Лондон төрийн айлчлал хийх үеэр ханхүү Уильямтай уулзаж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )