Хагупит хар шуурга Филиппинийг дайрчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 07

Номхон далайн Хагупит гэх хүчит шуурга өчигдөр Филиппиний зүүн эргийн нутгуудыг дайрсан байна. Хүчтэй далайн шуурганаар ургаа мод, цахилгааны шонгууд булгарч, байшин барилгын дээвэр хууларч, гудамж, талбай  үерт автсан аж.

Тус улс энэхүү шуурга болно гэдгийг урьдаас таамаглан мэдэж байсан учир өнгөрсөн долоо хоногийн эхээр бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн билээ. Улмаар зүүн эргийн бүс нутгаас хагас сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, иргэд ундны ус, хэрэгцээт зүйлсээ базаасан байжээ. Хагупит далайн шуурганы хүч их байсан ч өнгөрсөн жилийн Хайян шуурганы дайнд хүрэхгүй гэдгийг оршин суугчид мэдээлжээ.

Одоогоор хүчтэй далайн шуурганы улмаас хүн гэмтэж бэртсэн, амь нас хохирсон гэх мэдээлэл байхгүй байна. Энэ нь өнгөрсөн жилийн Хайян далайн шуурганаас сургамж авч, бэлтгэлээ сайтар базааны ач хэмээн Филиппиний албаныхан мэдэгджээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
durem(49.96.14.29) 2014 оны 12 сарын 08

aldaagui bichmeer bhim!

0  |  0
Top