АНУ-ын нийгэмд бат бэх оршиж буй арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй тэмцэхэд цаг хугацаа хэрэгтэй гэж Б.Обама мэдэгджээ. Тэрээр арьс өнгөөр ялгаварлахтай тэмцэх арга хэмжээ алхам алхмаар хэрэгжих тул тэвчээртэй байхыг иргэдээс хүсчээ.
Тэрээр өчигдөр "Black Entertainment Television"-д ярилцлага өгсөн бөгөөд өнгөрсөн долоо хоногт Фергусон, Миссури хотууддаа иргэний эрхийн төлөө жагсаал зохион байгуулагч залуучуудтай уулзсан тухайгаа дэлгэрэнгүй ярьжээ. Миссури болон Нью-Йоркт цагаан арьст цагдаа нар ажиллагааны үеэр гэмгүй хар арьст хүүхдүүдийг санамсаргүй буудсаны төлөө хариуцлага хүлээхгүй хэмээн шүүх шийдсэн нь ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм.
Обама “Арьс өнгөөр ялгаварлах үзэл манай түүхэнд гүнзгий соёолсон. Манай нийгэмд ч бас гүн гүнзгий ургаж байна. Гэхдээ бид 50 жилийн өмнөх байдлыг одоогийнхтой харьцуулж болохгүй. Гэсэн хэдий ч үүнтэй тэмцэх шаардлага зүй ёсоор бий боллоо” хэмээн хэлжээ. “Ялгаварлах үзэлтэй тэмцэх бодлого алхам алхмаар хэрэгжих тул залуучууд тэвчиж хүлээхийг хүсч байна” хэмээн Б.Обама уриалсан байна.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )