Агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөний дагуу Францын нийслэлд 2020 он гэхэд дизель хөдөлгүүрт машин хэрэглэхийг хориглохоор болжээ. Энэ тухай Парис хотын дарга Анне Идалго мэдэгдсэн байна.
Тэрээр “Journal du Dimanche” сонинд өгсөн ярилцлагадаа нүүрстөрөгчийн хий ялгаруулдаггүй тээврийн хэрэгсэл ашиглах тухай ярьсан байна. Мөн 2020 он гэхэд нийт 100 сая евро буюу 123 сая ам.доллараар унадаг дугуйн хоёр эгнээтэй зам барихаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.
Агаарын бохирдолгүй Парис хотын төвийн дөрвөн дүүрэгт унадаг дугуй, автобус, таксигаас гадна тусгай зориулалтын машинууд зорчих болно гэж хотын дарга ярьсан байна.
Судалгаагаар Парис хотын иргэд хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж байгааг хатагтай Идалго онцолжээ. 2011 онд Парисын нийт оршин суугчдын 40 хувь нь хувийн машингүй байсан бол 2014 он тус үзүүлэлт 60 хувь болж нэмэгджээ. Мөн оршин суугчдын 84 хувь нь агаарын бохирдолтой нэн тэргүүнд тэмцэхийг дэмжсэн бол 54 хувь нь 2020 он гэхэд дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгслийг хориглох шийдвэрийг дэмжсэн байна.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮