Гайтийн жагсагчид Путинээс тусламж хүсчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 08

Гайтийн нийслэл Порт-о-Пренст олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна. Жагсагчид Гайтын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж байгаа юм.

Жагсагчид нь Гайтийн одоогийн эрх баригчдыг АНУ дэмжиж байна гэж буруутгаж байгаа. Тэдний зарим нь Гайтийн ард түмнийг авлигад идэгдсэн эрх баригчид ба АНУ-ын далд удирдлагаас Оросын Ерөнхийлөгч Путин аварч чадна гэж үзсэн бөгөөд “Путин бидэнд туслаач” гэсэн бичигтэй зурагт хуудас барьсан байжээ.

Жагсагчид дугуйны резин шатааж, цагдаа нарын эсрэг чулуу нүүлгэж байгаа бол цагдаа нар хариуд нь нулимс асгаруулагч хий хэрэглэж байна. Олон жилийн турш ойртох хориотой байгаа Ерөнхийлөгчийн ордон руу зуу гаруй жагсагчид нэвтэрчээ.

Гайтид 2011 онд сонгууль болох ёстой байсан ч Засгийн газар ба Сенатын хооронд зөрчил гарсны улмаас хойшилсоор өдий хүрчээ. АНУ нь саяхан Гайтийн эрх баригчдад хандан сонгуулийг ойрын хугацаанд явуулахыг уриалсан билээ.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 12 сарын 08

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top