БНАСАУ-ын Засгийн газар ОХУ-ын Хабаровск мужаас 10 мянган га газар түрээслэх бодолтой байгаагаа ХАА-н сайд Го Мен Хи нь мэдэгдлээ. Энэ нь хүнсний ногоо тариалах, мал хариулах, боловсруулах үйлдвэр барихзорилготой аж. “Оросын талаас бид 10 мянган га газар түрээсээр авахыг хүсч байгаа” гэж тэрээр Хабаровск мужийн засгийн газрын орлогч сайд Александр Яцемтай уулзахдаа хэлжээ.
Хабаровскийн Засгийн газрын орлогч хариуд нь ХАА-н салбарт хамтран ажиллах талаар бүр аравдугаар сард БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Су Ены айлчлалын үеэр ярилцсан гээд тодорхой төслүүд дээр хамтран ажиллаж хэлэлцэн тохирсон гэсэн байна.
Хабаровскийн хязгаар Солонгосын талтай үр тарианы үйлдвэрлэл, хүнсний ногоо тарих, мал аж ахуй, загас агнуурын талаар хамтран ажиллах саналтай байгаа юм байна. Тэр бас “Бид газар түрээслүүлж, хамтарсан аж ахуй нэгж байгуулж болох юм” гэжээ.
Тус хязгаарын Өмчийн харилцааны яамны төлөөлөгчийн мэдээлснээр өөрийн өмнөд нутагтаа 1,5-3 мянган га газар түрээслүүлж болох гэнэ. Үүнтэй зэрэгцээд Дээд Буреины районы тэргүүн Петр Титков умардын төлөөлөгчдөд өөрийн районоосоо ашиглахгүй байгаа 7,2 мянган га газар түрээслүүлж болох юм гэсэн байна.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )