Оросын эрдэмтэд дэлхийд аюул болохуйц сүүлт од илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 09

Оросын мэргэжилтнүүд манай дэлхийд аюул учруулж мэдэх сүүлт од илрүүлсэн байна. Тэдний дуран авайгаар илрүүлсэн энэ эрхэс Апофисаас арай том буюу 370 метрийн диаметртэй. Хэрэв энэ сүүлт од дэлхий дээр унавал өнгөрсөн жил оросын Челябинскт унсанаас ч илүү аюул учруулж мэднэ гэж профессор Владимир Лиюунов мэдэгджээ.

Одоо мэргэжилтнүүд энэ сүүлт од хэзээ дэлхийд унах, унавал ямар аюул учруулахыг урьдчилан тооцоолж байгаа гэнэ. “Сүүлт од дэлхийд хэзээ ойртож ирэх нь тодорхойгүй байна. Тойрууг нь тогтоож байна. Магадгүй гурван жилийн дотор ч ойртож болох юм. Хамгийн гол нь бид түүнийг байнга ажиглаж мөрдөж байх ёстой. Жаахан л алдаа гарвал сүйрэл болох ч юм бил үү” гэж мэргэжилтэн онцолсон байна.  

Өнгөрсөн 2013 оны хоёрдугаар сарын 15-нд  Челябинскийн тэнгэрт 15-25 км-ийн өндөрт дэлбэрсэн сүүлт одны үеэр 1000 орчим хүн бэртэж гэмтэн, хэдэн тэрбумаар тоологдох рублийн хохирол эдийн засагт учирсан юм.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top