Энэтхэгийн Ерөнхий сайд оны онцлох хүнээр тодроогүй

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 09

Манай зарим мэдээллийн веб сайтууд Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модиг “Time” сэтгүүлийн оны онцлох хүнээр тодорлоо хэмээн мэдээлжээ. Гэвч энэ бол ташаа мэдээлэл юм. Нарендра Моди 2014 оны онцлох хүн шалгаруулах уншигчдийн санал асуулгад тэргүүлсэн боловч тэрбээр шөвгийн наймд тунаж үлдээгүй байна.

Энэ сарын зургааны өдөр явуулсан уншигчдийн судалгааны дүнг өнөөдөр танилцуулсан бөгөөд таван сая хүн санал өгснөөс 16 хувь нь Модиг дэмжсэнээр санал хураалтыг тэргүүлсэн байна. Уншигчдаас авсан саналын тоогоор Хонконгийн жагсаалыг удирдагч Жошуа Вон, Нобелийн шагналт Малала Юсуфзай болон баруун Африкт эболатай тэмцэж буй эмч нар эхний тавд жагсчээ.

Гэвч 2014 оны онцлох хүнийг шалгаруулах “Time” сэтгүүлийн комисс уншигчдийн саналаар эхний тавд орсон хүмүүсээс хэнийг нь ч шигшээ наймд үлдээгээгүй хэмээн албан ёсоор мэдээллээ. “Time” сэтгүүлийн редакторууд чухам хэн хэн онцлох хүн болохоор шилдэг наймд үлдсэнийг мөн мэдээлэхээс татгалзсан байна.

Тус сэтгүүлийн захирал Нанси Гиббс 2014 оны онцлох хүнийг энэ сарын аравны өдөр буюу пүрэв гарагт зарлах юм.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top