Украйны зүүн хязгаарт хяналтаа тогтоосон салан тусгаарлагчид Засгийн газартайгаа байгуулсан гал зогсоох гэрээний хугацааг сунгахыг хүсч өнөөдрийг “чимээгүй өдөр” болгон зарласан тухай “Huffington post” мэдээлжээ. Энэ өдөр зүүн хязгаар болон хямралтай бүс нутгуудад хяналтаа тогтоосон салан тусгаарлагчид болон армийнхан харилцан галаа зогсоож, нэг өдөр галт зэвсгээс татгалзаж байгаа юм.
Тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко “Чимээгүй өдөр” Украйнд ганцхан өдөр тохиохгүй. Засгийн газар салан тусгаарлагчдад алдсан газар нутгаа цус урсгахгүйгээр эргүүлэн авах болно” гэж хэлжээ.
Өнөөдөр Беларусын нийслэл Минск хотноо чимээгүй өдрийг тохиолдуулан Украйны зүүн хязгаарт гал зогсоох гэрээний хугацааг сунгах асуудлаар олон улсын хамтарсан уулзалт болох юм. Энэхүү уулзалтад Ерөнхий сайд Арсений Яценюк оролцох бол салан тусгаарлагчдыг төлөөлөн хэн оролцох нь тодорхойгүй байна.
Энэ оны тавдугаар сард Засгийн газар болон салан тусгаарлагчид харилцан гал зогсоох гэрээг анхлан байгуулсан ч үр дүнд хүрээгүй юм.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )