АНУ-ын Сенатын танхим Тагнуулын төв газрыг олон жилийн хугацаанд судалсны дараа уг байгууллагад гарсан зөрчлийн тухай мэдээлжээ. Тагнуулын төв газар нь сэжигтнүүдээс маш харгис аргаар байцаалт авч байсныг Сенатын танхим буруутгасан байна. Тус байгууллага нь 9 дүгээр сарын 11-ний террорист халдлагад сэжигтнээр татсан хүмүүсийг харгисаар тамлан зовоосон нь тогтоогджээ.
Тагнуулын төв газрын үйл ажиллагааг шалгах хөтөлбөрийн үр дүн болсон тайланд тэмдэглэснээр ихэр цамхгийг дэлбэлсэн хэргээр 2001-2009 оны хооронд нийт зуу орчим хүнийг сэжигтнээр татан байцаасан байна.
6200 гаруй хуудас тайланг төрийн нууцын зэрэглэлд хадгалахаар шийдсэн бөгөөд энэхүү мэдээллийг цацахаас өмнө АНУ олон улс дахь элчин сайдуудын яамдуудын аюулгүй байдлыг чангатгах үүрэг өгсөн байна.
Сенатын танхмийн Тагнуулын хорооны тэргүүн Дайннье Фэйнстэйн хэлэхдээ “Тагнуулын төв газрын ашигласан аргуудыг харахад хүн энэ байгууллагыг тэргүүлдэгт итгэхэд хэцүү байсан” гэжээ. Мөн энэхүү харгислал нь худал гэм бурууг хүлээхэд хүргэсэн хэмээн тэмдэглэжээ. Харгис аргуудад усанд удаанаар амьсгалыг нь боох, унтуулахгүй байх, ална хэмээн заналхийлэх, шаардлагагүй үед шулуун гэдсээр их хэмжээний хоол өгөх, цохих зодох зэрэг багтжээ.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )