БНСУ-ын “Korean Air” компанийн эзний охин самарнаас болж нислэгийг 11 минутаар хойшлуулжээ. Тус компанийн эзэн Чо Ян Хогийн охин Хитер Чо “Korean Air”-ийн дэд ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд өнгөрсөн баасан гарагт Нью-Йоркоос Сөүл рүү нисэх гэж байхдаа онгоцны үйлчлэгчийг өөрт нь зохих ёсоор үйлчилсэнгүй хэмээн зэмлэж, даруйхан халахыг шаардсанаас хөөрөх зурвас руу явж байсан онгоц буцаад гарц руугаа эргэж явахад хүрсэн аж.
Нэгдүгээр зэрэглэлээр нисэхээр суудалдаа тухлаад байсан Хитер Чод онгоцны үйлчлэгч бусад зорчигчийн нэгэн адил ууттай самар авчирч өгчээ. Гэтэл эзний охин самрыг уутанд биш тавган дээр тавих ёстой байсан хэмээн уурлаж, онгоцны үйлчлэгчийг тэр нислэгээс даруйхан гарга хэмээн шаардсанаас онгоц нисэх буудал руу буцахад хүрсэн байна. Тэрээр компанийн дэд ерөнхийлөгчийн хувиар хөлгийн багийн үйлчилгээний стандартыг шалгах нь ажлынх нь нэг хэсэг хэмээн үзэж, үүнийг ч хөлгийн багийн ахмад хүлээн зөвшөөрчээ.
Харин энэ явдлыг шалгаж байгаа компанийн удирдах ажилтнуудын тухайд Хитер Чо тэр үед албан хэргээр яваагүй, бусдаас ялгаагүй зорчигч байсан учраас онцгойлон үзэх шаардлагагүй гэж үзэж байгаа гэнэ. Ийнхүү үйлчилгээний стандартын тухай маргаанаас болж нислэгийг арав гаруй минутаар хоцроосон Хитер Чогийн үйлдэл агаарын тээврийн тухай хуулийг зөрчсөн эсэхийг БНСУ-ын Тээврийн яамнаас шалгаж байгаа аж.
Энэхүү хэргийн дараа “Korean Air” Хидер Чог ажлаас нь халсан бөгөөд буруутай нь тогтоогдвол 10 жилийн ял авч магадгүй хэмээн мэдээлж байна.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 7 )
Ter uilchlegchid ataarhaad l tegee bizdee... huurhun zaraitai goe ohiduud baisan baihaa..uuruu matar shig huuuhnuud aimaar ataarhuu, buduun huuhnuud turanhaid durgui shig tiim l yum boloo bizdee.. Gehdee sain baina...
xuuliar shitged ed xurungig xuraj bwl manaid jinxen shudarga es togtox bxda
estoi zuw xuulitai yma manaid iim xuuli bdg bl ix saixan bnda tegwel manai uls xugjux bxda manai ene ix xurliin gishvd gd bga ymnud xudla vnen tusuw xijexd deeshe doosho gviser bgd batluulj awd uuriinxin mu ymshig l xarmanda xidg ymnudig xatuu xuuliar shutged usuv ijed
hohino muu ymaan zantai novsh chin muruuru ajilaa hiij bgaa huniig halah gej bgaad uuruu harin huusalav shuudee aaviin haalga tatchihaagui bgaadaa bayrlah heregtei
Яасан шудрага шийдвэр вэ.
Tanar henbuguaig ch shiitgej chaddag huulitai chadaltai uls um.aa manaid neg diilddeggui davarsan nohor neg bna.gadaadad ofshor dans ezemshine.bi hyatad hun gej sagsalzana,said ch biluu ajiltai.aa er n ih er bnaa.diildeg amitan alga bna.tanar neg hashraaj ogno uu.
манайд ингэж хууль хэрэгждэг болоосой. :”>