ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Энэтхэг улсад айлчилсан. Айчлалын хүрээнд хоёр орон олон чухал бодлого хэлэлцсэний нэг нь хамтран цөмийн реакторууд барихаар тохиролцсон байна.
Уулзалтын дараа Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хэвлэлийн хурал зарласан бөгөөд Оростой хамтран арав гаруй цөмийн реактор барина хэмээн мэдэгджээ. Тэрээр “Бид цөмийн эрчим хүчний салбарт 10 гаруй реактор барьснаар чухал үр дүнг хүлээж байна” хэмээн хэлжээ.
Путин Энэтхэгээс газрын тос, байгалийн хий цаашлаад алмазын худалдааны нийлүүлэлт авна гэж зорьж байгаа бол Энэтхэгийн зүгээс өөрийн технологио Оросын цэргийн салбарт нийлүүлэхийг зорьж байгаа аж.
Барууны ажиглагчид ОХУ-д хориг тавьснаар Владимир Путин Азид эрчим хүч, батлан хагмаалахын салбар болон стратегийн хамтын ажиллагааг гүнзгий хайж эхэлсэн нь Энэтхэгээс эхэллээ хэмээн дүгнэж байна.
Харин Оросын зүгээс энэхүү үйл явдлыг ч мөн барууны ажиглагчилтай адилхан дүгнэсэн байна. “Путин дэлхий ертөнцөөс тусгаарлагдаагүй гэдгийг батлахыг хүсч байна. Түүнд БРИКС-ийн орнууд байгаа шүү” хэмээн Оросын мэргэжилтэн Нандан Унникришнан хэлжээ.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )