Францын Сенат өчигдөр Палестин улсыг хүлээн зөвшөөрөх, тусгаар тогтнолыг нь баталгаажуулах асуудлаар хэлэлцэж, санал хураалт явуулж, энэ хүсэлтээ парламентийн дээд танхимд өргөн барихаар болжээ. Европын орнууд сүүлийн жилүүдэд Израиль, Палестинийн асуудалд анхаарал хандуулах болсон бөгөөд гадны эзлэн түрэмгийллийн эсрэг дуу хоолой нэгдэж байгаа юм. Францын сенатад болсон Францын Засгийн газар Палестин улсыг хүлээн зөвшөөрөх үү гэсэн санал хураалтын үр дүн 153-146 гэсэн харьцаатай гарчээ. Мөн тэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хоёр талын энхийн хэлэлцээрийг нэн даруй дахин эхлүүлэхийг уриалж буй хэмээн Франц Пресс Агентлаг дамжууллаа.
Харин сөрөг санал өгсөн сенатчид Палестин улс, түүний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөд хэтэрхий эрт байгаа тул асуудлын гол сэдэв болсон хоёр улсын байдлыг ажиглах ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 0 )