Шинжаанд нүүрний гивлүүр зүүхийг хориглоно

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 13

БНХАУ-ын лалын шашинт, салан тусгаарлагч Шинжаан-Уйгурт олон нийтийн газар нүүрэндээ гивлүүртэй явахыг хориглох гэж байгаа талаар Синьхуа агентлаг мэдээллээ. Хятадын төрийн мэдлийн агентлагийн дамжуулснаар Шинжааны Өрөмч хот дахь эрх баригчдын олонх нь уг хоригийг дэмжээд байгаа аж. Энэ нь лалын шашинт иргэд голчон аж төрдөг бүс нутагт өрнүүлж буй лалын хувцас, бэлгэдлээс ангижрах компанит аяны нэгээхэн хэсэг юм байна. Уйгарууд нь орчин цагийн лалын шашны замналыг баримталдаг бөгөөд булангийн орнууд болон Пакистанаас орж ирсэн зарим чанга хатуу уламжлалыг ягштал мөрддөгийн нэг нь тун удахгүй олон нийтийн газруудад хорих гэж байгаа нүүрний гивлүүр байжээ.  Бээжингийн зүгээс нүүрэндээ гивлүүр зүүхийг дэмждэг бөгөөд үүнийгээ бослого хөдөлгөөн ихэсч буй ороо бусгаа цагт биеэ хамгаалах хамгийн зөв арга хэмээн тайлбарладаг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top