Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс-2014″ шалгаруулах тэмцээн Их Британийн нийслэл Лондон хотноо зохиогдож байгаа билээ. 64 дэх удаагаа болж байгаа тус наадмын ялагч энэ сарын 14-нд буюу ням гаригт “ExCeL London”-д тодорно. Энэ жилийн тэмцээнд 122 орны гоо бүсгүйчүүдийн дунд өрсөлдөөнтэй эхэлсэн бөгөөд ялагчаа зарлах юм.
“Дэлхийн мисс-2014″ тэмцээнд эх орноо төлөөлөн мисс Т.Батцэцэг орлоцож явна. Тэрээр хэд хоногийн өмнө “Top model” шалгаруулалтад шилдэг 20-д багтсан бөгөөд мөн “Choice award” буюу дэмжигчдийн санал асуулгын тоогоор тодруулдаг шалгаруулалтад хоёрдугаарт жагссан амжилттай явав. Гэтэл “Miss World Mongolia-2014” тэмцээний ялагч, Азийн топ модель Т.Батцэцэг тэмцээн дуусах өдөр буюу өнөөдрийн байдлаар “Choice award” төрөлд эхний арваас мултарсан байна.Спорт, авьяас, үндэсний хувцас, хүмүүнлэгийн үйл ажиллагаа, дэмжигчдийн сонголт, бикини, топ модель зэрэг тэмцээнүүдэд ялсан ялагчид шууд “Дэлхийн Мисс”-ийн финальд үлдэх эрхтэй болдог. Ийм учраас “Choice award” бол Т.Батцэцэгийн хувьд том боломж билээОдоогийн байдлаар дэмжигчдийн санал асуулгаар эхний аравт яваа оролцогчдыг үсгийн дарааллаар нэлэвэл Австрали, Барбадос, Канад, Чад, Гаити, Энэтхэг, Непал, Филиппин, Танзани, Тайландын миссүүд нэрлэгджээ.
Харин манай мисс уг төрөлд 11-25 дугаар байрт яваа оролцогчдын дунд нэрлэгдэж байна. Түүнтэй хамт Албани, Аргентин, Бермуда, Камерүүн, БНХАУ, Франц, Индонез, Япон, Кени, Мексик, Монгол, Нидерланд, ОХУ, Өмнөд Африк, Угандагийн миссүүд “Choicie award” төрөлд ялагч болохоор эхний арвын хойноос нэхэж явна.
Дэмжигчдийн санал хураалт тун удахгүй дуусах тул Монголынхоо миссийг дэмжиж “Miss world” аппликэйшнийг гар утсандаа татан таван удаа санал өгөхийг урилаж байна.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 17 )
Heden hun amtai bile hed ni tsahim ertuntsud baidag bile yaaj turuulhin sanal asuulgaar oor oorin oronoo l demjine shde
Улс бодлогын чанартай дэмжих хэрэгтэй ш дээ ХӨӨРХИЙ АМЬТАНЫГ БОР ЗҮРХЭЭР НЬ ЗҮТГҮҮЛЭЭД ХЭЦҮҮ ГЭДГИЙГ АРД ТҮМЭН ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ ХАРАХАД АМАРХАН ОРОЛЦОХОД ХЭЦҮҮ ШҮҮ БУСДЫН ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭ ДЭМЖ
Сайн байсан ш дээ Даанч жижиг гүрэн жижиг л юм байна санал энэ тэр гээд бас асуудал байх шиг л санагдлаа Гэхдээ бор зүрхээрээ сайн оролцсон ДЭЛХИЙН МИСС БОЛСОНООС ЯЛГААГҮЙ ЭНИЙ ЧИН АРД ТОМ МЕНЕЖМЕНТ ЯВЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ
manai miss goe hoorhon ed naraas dutah zuil alga.harin jaahan demjleg dutlaa ymrch dn medeelel bhgui bil gehed demjeel daraal sanalaa ogool bsn shal buruu linkeer orood daraad bsn bnlee.daraa daraagiinhaa temtseen dr amjilt gargah bhoo.estoi haramsaltai bn.
bolvsrol hergtei sh dee ee chaavaas
Manaihaan ene neg 3t yawaad bgaa bas neg sanal bnaa daa ene chin hudlaa app bnaa. Miss world mobile appiig tataad tmtseen duustal vote hiij bolno gej bn. Ubs eer odoo shuud damjuulj bn
amjilt hvsie amjilt amjilt
Tun magadgui sh u yalj shan ohin chadvar ch bn
Ataarhagchid tamin togoondoo chanagt
er ni bol tiim l bsan harin ch neleen sensatsi bolloo
deer tegeed yuun Hurel medal awlaa ene ter geed bsiin
yamar linkeer orj sanal ugch bn?
Ee chadad yah gj sanal ogwoooo, ugasaa onoo awahgui tsarai gd l ogsndoo. Hunblgon l tgsn bh tgd l garch irsn bh hha
Ene bol mongolchuudiin buruu shuu
Yagaad ch deeguur davhihgui gd 3 hunii 1 d ni Chad iig ogood buruutlaa haha
za mongoloor l neg yum boloo shdee hangalttai l bnshdee