Олон улсын гэмт хэргийн шүүхийн прокурор хатагтай Фатоу Бенсуда Суданы Дарфурт НҮБ-ын хайхрамжгүй байдлаас болж гарсан дайны гэмт хэргийн шалгалтыг зогсоож буйгаа мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг гүйцэлдүүлэхийн тулд эрс шинэчлэл хийх шаардлагатай байгааг цохон тэмдэглэлээ. Гаагийн олон улсын гэмт хэргийн шүүхийн зүгээс Суданы Ерөнхийлөгч Омар Аль-Баширын 2009 онд үйлдсэн дайны хэргийг шалгаж, хариуцлага тооцохоор ажиллаж байсан юм. Харин Омар Аль-Баширын зүгээс өөрт нь тулгаж буй хэргийг үгүйсгэж байгаа билээ.
Прокурор хатагтай Ф.Бенсуда НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд өгсөн тайландаа “Энэ хэргийг шалгаж, шийдвэр гаргахад улам хүндрэлтэй болж байна. Цаг үргэлж нэгэн хэвийн тайлан гаргаж, өмнөх мэдээллээ байнга давтан өгөх нь хэтэрхий сунжирснаас гадна ажил хэрэг урагшлахгүй байгаагийн илэрхийлэл” гэжээ. Тиймээс Гаагийн шүүхээс гадна Авулгүйн зөвлөл Дафрурт анхаарал хандуулах ёстойг тэрбээр сануулав.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )