АНУ Афганистан дахь цэргийн шоронг хаалаа

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 14

АНУ-ын эрх баригчид Афганистан дахь Баграм цэргийн шоронг хаасан талаар Пентагоны эх сурвалж мэдээлжээ. Учир нь арванхоёрдугаар сарын 10-ны өдөр гэхэд тус шорон нэг ч хоригдолгүй болсон байна. АНУ-ын Батлан хамгаалах яам энэ алхмыг “Терроризмын эсрэг дайны нэгэн түүх хаагдлаа” хэмээн нэрлэжээ.

Баграм шоронд терроризмд буруутгагдсан талибууд болон лалын бусад дайчдыг хорьдог байсан аж. 2013 онд тус шоронг Афганы эрх баригчдын хяналтад шилжүүлжээ. НАТО-гийн цэрэг 2014 оны сүүлчээр Афганистаны газар нутгийг орхин гарна. Үүний дараа үлдэх цөөн тооны цэрэг орон нутгийн арми, цагдааг сургах, бэлтгэх үүрэгтэй байх юм. Америк цэргүүдийн статусыг хоёр талын аюулгүй байдлын тохиролцооны дагуу тодорхойлох ажээ.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top