Канадын Тэнгисийн цэргийн удирдлага далайчдыг далайд гарсан хугацаандаа архи сортууруулах ундаа хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргалаа. Бусдаар бол тэнгисийн цэрэг, далайчид албан үүргээсээ түр хугацаанд чөлөөлөгдөж, амралттай байгаа нөхцөлд өөрийн дураар архи, согтууруулах ундаа хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Харин далайд гарсан үед зөвхөн ахмадын тушаалаар онцгой тэмдэглэлт баярыг тохиолдуулан бага хэмжээгээр хэрэглэх журам баталжээ. Албаны хүмүүсийн тайлбарлаж буйгаар тэнгисийн цэргүүд үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа архидан согтуурч элдэв төрлийн гэмт хэрэгт холбогдох нь элбэг болсон учраас ийм шийдвэр гаргажээ. Ингэснээр Канадын Тэнгисийн цэргийн флотууд АНУ, Их Британи, Шинэ Зеландтай ижил журам, хууль дүрэмтэй болж байгаа юм.
Шинэ журмын дагуу одоогоор тэнгисийн цэргийн усан онгоцуудад байрлуулсан шар айрагны автомат машинуудыг буулгаж, усан онгоцны тавцан дээрх уушийн газрын үнэ тарифийг ч нэмжээ. Канадын Эзэн хааны тэнгисийн цэргийн коммандлагч дэд адмирал Марк Норман сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ Тэнгисийн цэргийн хэв журмыг сахин хамгаалахад шинэ дэг журам нь чиглэснийг цохон тэмдэглэв.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )