Амьтны эрхийг хамгаалагчид үслэг эдлэлээр хийсэн хувцсаар гангардаг хүмүүсийг эрс шүүмжилдэг. Тэгвэл “Petite Mort” загварын агентлагийг үндэслэн байгуулагч Памела Пакуин зам дээр үхсэн амьтдын сэгийг цуглуулж, арьсаар нь тансаг хувцас урлаж байна. Түүний урласан бээлий, малгай, хүрэм 1000 долларын үнэ хүрдэг ажээ. Памела гурван сарын хугацаанд 20 арьс цуглуулж хувцас урласан байна. Америкийн Соёлын солилцооны судалгааны төвийн тайланд дурдсанаар өдөрт нэг сая амьтан машинд дайруулж үхдэг гэнэ. Харин жил бүр 50 сая амьтан үслэг эдлэлийн золиос болж байна.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )