Украйнд өлсгөлөнгөөр нас барж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 14

Украйны зүүн хязгаар дахь дайны бүсэд эмч, эрүүл мэндийн ажилтнууд туйлын дутмаг байна. Түүнчлэн хүүхдүүдийг саа өвчнөөс хамгаалах вакцины тархалт 30-40 хувиар буурчээ. Украйны 60 гаруй тосгонд эмнэлгийн ажилтан дутмаг байгаа ажээ. “2014 онд Украйнд 40 орчим өвчтөн өлсөж, даарсанаас болж нас барсан” гэж ДЭМБ мэдээлэв.

Оросын сайн дурын ажилтан Елизавета Глинка Донецкийн 36 хүүхдийг Москвад авчирч эмчлүүлж байна. Төрөлхийн зүрхний гажигтай, татаж унадаг өвчтэй эдгээр хүүхдүүдэд эмнэлгийн тусламж хүргэх ямар ч бололцоогүй байсан гэнэ. 

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оросууд буруутай(202.55.191.76) 2014 оны 12 сарын 15

Энэ бүхэнд Оросууд буруутай бүрэн эрхт тусгаар тогтносон улсын дотоод хэрэгт оролцож алан хядах салан тусгаарлах үйл ажиллагаа явуулж Украины засгийн газрыг бүс нутагтаа ажиллах боломж олгохгүй байгаа Оросууд 100% буруутай. Орос Украины Зүүн хэсгээс цэрэг армиа гаргаж салан тусгаарлагч нарыг буу зэвсэг хүн хүчээр хангахаа болих ёстой.

0  |  0
зочин(103.229.122.198) 2014 оны 12 сарын 14

ЭНЭ БҮХНИЙ ТӨЛӨӨ УКРАЙНЫ НАЦИСТУУД, БАНДЕРУУД, ЗАСГИЙН ЭРХ БАРИГЧИД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ. ОУ-ЫН ШҮҮХ ЦОРЫН ГАНЦ ХҮМҮҮНЛИГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ, НЭГЭН ҮНДЭСТНИЙ ЭРХ АШГИЙГ ТӨЛӨӨ ДУУГАРЧ БУЙ ОРОСТОЙ БУС, ХАРИН УКРАЙНЫ ЭРХ БАРИГЧИД, ТЭДНИЙ ХОЛБООТНУУДТАЙ ЯЛ ХЭЛЭЛЦЭХ ЦАГ БОЛСОН.

0  |  0
Top