Уралдааны машинаас ч хурдан нисдэг үүргэвч

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 15

Ирээдүйд танаас хүүхэд чинь зайлшгүй нэхэх зүйл бол нисдэг үүргэвч. “Миний нисдэг үүргэвчийг хараагүй биз” гэх асуулт энгийн зүйл болох гарцаагүй гэж нисдэг үүргэвч хөлөглөсөн дэлхийн анхны хүн Ев Росси хэлж байна. Хүүхэлдэйн кинонд нисдэг хүн гардаг, хүүхдийн тоглоом Мариод л нисдэг малгай бий. Харин өдгөө Дубайд хоёр мөрөндөө бэхэлсэн үүргэвчин далавчаар хүн хүссэн өндөртөө нисч байна.

2008 онд зохион бүтээсэн уг төхөөрөмжийн дундаж хурд нь цагт 200 км боловч дээд тал нь 304 км хурдаар бүртгэгджээ. Одоогоор худалдаанд гаргах боломжгүй гэдгийг Росси хэлдэг. Тэрээр нисэхийн, батлан хамгаалахын мэргэжилтэй тул үүнийг бизнесийн зорилгоор хийгээгүй гэнэ. Түүний хөрөнгө оруулагч нисдэг үүргэвчний төсөлд нийт 190 мянган ам.доллар зарцуулаад байгаа боловч тодорхой хэмжээнд амжилтыг нь баталсаар байгаа. Жишээ нь, Английн сувгийг есөн минутын хугацаанд нисч туулсан. АНУ-ын Гранд Кэнионы дээгүүр ч нисч өнгөрсөн. Гэхдээ Гибралтарын хоолой дээгүүр явах үедээ ослын буулт хийж, усанд унаж байсан удаатай гэнэ.

Хамгийн сүүлд тэрээр “БиБиСи” телевизийн “Top Gear” нэвтрүүлэгт зочноор оролцжээ. Нэвтрүүлгийн зүгээс түүнд зориулж нэг өрсөлдөөн бэлдсэн байна. Нийт найман миль буюу 12.8 км зайг “Скода”-гийн уралдааны машинтай уралдаж туулах аж. Ингэхдээ “Скода”-гийн жолооч, 2010 оны аварга Тони Гардемэйстерийг өрсөлдөгчөөр сонгосон байна. Нэвтрүүлгийн хөтлөгч Ричард Хэммонд машинд сууж, жолоочтой хамт гараанаас хөдөлсний дараа Ев Росси нисдэг тэргээр хөөрч 2.5 км өндөр авсны дараа нислэгээ эхлүүллээ.

Уралдааны үр дүн нисдэг үүргэвчний талд гарч “Скода” машин барианд орж ирэхэд Росси хэдийнээ тоормозоо эвхэж зогсов. Одоохондоо түүний аюулгүйн тоормоз нь шүхэр байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.0.238) 2014 оны 12 сарын 15

Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. 01-51 УНД дугаартай хар өнгийн ланд-200 унадаг энэ нөхөр

0  |  0
Top